Шууд Chart

Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо

2021-08-18 10:07:19

Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилга бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн алслагдсан бүс буюу хотын төвөөс 60 орчим километрийн зайд орших тус сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна.

Алслагдсан дүүрэгт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй нэг гол бэрхшээл нь сургууль, дотуур байрны орчин нөхцөл хангалтгүй байгаа явдал байдаг. Сурагчдын сурч боловсрох таатай нөхцөл, эрүүл мэнд болон сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус бүтээн байгуулалтыг “Морин сувд” ХХК 2020 онд барьж эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанд буюу энэ оны хичээлийн шинэ жилээс эхлэн ашиглалтад ороход бэлэн боллоо.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР


Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй