Шууд Chart

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой Уулзав

2021-08-18 10:51:30

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЭСЯ-ны зусланд хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтын хүрээнд талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын явц, ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг 9 сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах зэрэг хоёр орны харилцааны өргөн хүрээний цаг үеийн асуудлаар санал солилцсон байна.


Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой Уулзав  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй