Хууль гэдэг нь бүх нийтийн заавал мөрдөхөөр төрөөс батлан гаргаж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон дээд хүчин чадал бүхий баримт бичгийг хэлнэ. Түүнчлэн тухайн улсын дэг журам, шударга ёсыг сахиулагч нэгэн хэрэгсэл ч гэж хэлж болно. Гэвч дэлхий дээр мөрдөгдөж байгаа бүх хуулиудын дотор хүний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Яаж ийм хууль санаачилдаг байна аа гэж дуу алдмаар хуулиуд бас байдаг юм байна.
Хамгийн мунхаг хуультай нь Техас гэнэ. Тэнд зогсоогоороо шар айраг нэг амьсгаагаараа гурваас илүү балгах, зочид буудлын хоёр давхраас зэрлэг үхэр буудах, таван долларын зөвшөөрөл авч хөл нүцгэн гудмаар явах гээд гайхмаар заалт бүхий хуулиуд байдаг гэнэ.
Мөн энд “Гэмт этгээд эрх ашгийг нь хөндөж, халдах гэж байгаа хүндээ халдлага болохоос өмнө 24 цагийн өмнө бичгээр болон амаар энэ тухай мэдэгдэх ёстой” гэсэн заалттай хууль байдаг бөгөөд хэрэв мэдэгдээгүй бол ял хүндрүүлэх шалтгаан болгодог байна.
Харин АНУ-ын Индиана мужид сармис идсэнийхээ дараа дөрвөн цаг автобусаар зорчиж болохгүй. Нью-Йоркт дэлгүүрийн цонхон дээрх моделийг заавал хувцасласан байх шаардлагатай гэнэ. Эс тэгвээс хууль зөрчсөнд тооцдог байна. АНУ-ын Алабамад 1979 оныг хүртэл эрэгтэй, эмэгтэй хэн боловч цагдаагаас зөвшөөрөл авсныхаа дараагаар л орныхоо байрлалыг өөрчилдөг байжээ.
АНУ-ын Минессота мужийн Нарсан аралд эрчүүд нь үнээтэй тааралдах аваас түүнд мэхийн хүндэтгэл үзүүлэх ёстой гэнэ. Харин буханд бол ингэх шаардлага үгүй гэнэ. Канадын Саскачеван дахь пивоны газарт ус уух хатуу хориотой байдаг. АНУ-ын Кентаки мужид оршин суугч хэн боловч жилд нэг л удаа усанд орох ёстой байдаг юм байна.
Гани улсад хэрвээ 18 насанд хүрээгүй охинтой ойртсон бол торгуульд нь 50 ам.доллар, нэг хонь, гурван шил Жин дарс төлөх ёстой. Хамгийн хачирхалтай нь энэ торгууль охин жирэмсэн болсон тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилдэг байна.
Харин Болид бараг зуун жил баар ресторанд эмэгтэйчүүд нэг хундага дарснаас илүү согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн хууль үйлчилж байгаа юм. Хууль тогтоогчид хэрвээ эмэгтэй хүн үүнээс илүү согтууруулах ундаа хэрэглэвэл өөрийгөө залж чадахгүй болохоос гадна бэлгийн гаж зуршилд татагдана гэж үзжээ. Хуулийг зөрчвөл ихээхэн хэмжээний мөнгөн торгууль хүлээж, гэр бүл салах өргөдөл өгөх хэрэгтэй болдог аж.
Эмэгтэйчүүд нэг хундага дарснаас илүү согтууруулах ундаа хэрэглэж болохгүй | ||
Үзсэн: 1791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.