Шууд Chart

Ерөнхийлөгч, Х.Баттулга тэгээд Б.Бат-Эрдэнэ...

2014-05-20 14:06:21

Манай улсад олон түмэнд хайрлан хүндлэгддэг урлаг, спортын алдартнууд улс төрд орох нь цөөнгүй бий.

Тэдний нэг болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ парламентийн гишүүн болоод багагүй хугацааг ардаа үдлээ. Олон таван үггүй, гүндүүгүй эрхэм гишүүн сонгогчдынхоо эрх ашгийг бодож чуулганы хуралдаанд даацтай хэдэн үг л хэлдэг хэмээн үнэлэгддэг.
 
Ард түмний хүндлэн дээдэлдэг бөхийн дэвжээнээс манай улсын толгой баячуудын эд хөрөнгө эрх мэдлээрээ уралддаг улс төрийн салбарт хөл тавьсан учир Б.Бат-Эрдэнэ аварга ч түүнийгээ ухаарч чансаатай эд хэрэглэлүүдээр гангардаг "уламжлалтай".
 
Харин саяхнаас эрхэм аварга Төрийн ордон, хурал цуглааны хооронд хүргүүлэх тансаг унаагаа сольсон нь өнөөдөр цахим ертөнцөд олны анхаарлыг татлаа. Б.Бат-Эрдэнэ гишүүний сольсон унаа нь ердөө л унадаг дугуй.
 
Эрхэм төрийн түшээд унадаг дугуйгаар гангардаг “мода”-ыг ийнхүү аварга маань үргэлжлүүлж байгаа бололтой. Учир юу гэвэл, өнгөрсөн жил Эх үрсийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төв талбай дээр битүү хар хувцас өмсөж унадаг дугуйтай зугаалсан зургаа цацаж байсан.
 
Түүнчлэн саяхан сайдын сэнтийгээсээ буусан УИХ-ын гишүүн Х.Баттулга ч түүнийг тойрсон асуудлууд саарал ордноор түймэр дэгдээж байхад дугуй унасан зургаа өөрийн цахим хуудсанд тавьж байлаа.
 
Ийнхүү унадаг дугуйгаар “гангардаг” төрийн түшээдийн “мода”-ыг хэн үргэлжлүүлэх нь сонин байна.
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч, Х.Баттулга тэгээд Б.Бат-Эрдэнэ...  
Үзсэн: 3408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-05-20 16:06
adilhan dugui taraasiim baihdaa

Бидэнтэй нэгдээрэй