Шууд Chart

Сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

2021-08-19 12:29:18

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын хоорондын ачаа тээврийн нөхцөл байдал, ялангуяа БНХАУ-ын нутгаар дамжин хийгдэх Монгол Улсыг чиглэсэн импортын ачаа барааны тээвэрлэлтэд үүсээд буй удаашрал, саатлын асуудал, түүнтэй холбоотой хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх боломж, гарц шийдлүүдийн талаар харилцан санал солилцож ярилцав.

Сайд Л.Халтар БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад буй Монгол Улсын чингэлгийн татан авалтыг нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтэрч буй автотээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ зэрэг авто замын боомтуудын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хэвийн горимд шилжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах асуудлаар Элчин сайдтай ярилцаж, шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Цай Вэньруй Элчин сайд дээрх асуудлуудаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдож зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар дурдаад цаашид онцгой анхаарч БНХАУ-ын холбогдох байгууллагуудад дахин уламжилж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗТХЯ


Сайд Л.Халтар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй