
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багт байрлах Эрдэнэзуу хийдийн музейн гол гурван хийдэд 2014.05.18-наас 19-нд шилжих шөнө хулгай орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүд тодорхой болсон байна. Тодруулбал, Дүйнхор бурхан нэг ширхэг, Майдар бурхан дөрвөн ширхэг, Манзушир бурхан нэг ширхэг, Жүгдэрнамжил нэг ширхэг нийт долоон ширхэг эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд хулгайд алдагджээ. Иймд иргэд дээрх түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг худалдан авахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхаарууллаа. Алдагдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийг өндөр үнээр худалдаж авах тул иргэд 102, 70111133, 262425, 266924, 93022623 /24 цагаар/ дугаарын утсаар холбогдож болох юм байна.
Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүдийн талаарх мэдээллийг худалдаж авна | ||
Үзсэн: 1655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.