“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй өнөөдөр албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Замын-Үүд” чөлөөт бүс олон жилийн дараа байнгын үйл ажиллагаанд шилжсэнд баяр хүргээд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу хоёр орны эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба
| БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.