Шууд Chart

Дэд сайд Б.Мөнхжин БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав

2021-08-21 09:52:12

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин цар тахлын нөхцөл байдалд хоёр улсын хооронд үйлдэж буй тусгай үүргийн нислэгүүдийг тасалдуулахгүй байхын чухлыг тэмдэглэв. Мөн талууд хоёр талын дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээг эрчимжүүлэх, холбогдох бэлтгэлийг хангах, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.


Дэд сайд Б.Мөнхжин БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав   
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй