Шууд Chart

“Ард түмний индэр” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2014-05-20 17:36:44

Тусгаар тогтнолын ордонд долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг “Ард түмний индэр” нээлттэй хэлэлцүүлэг “Улс төрийн намын улс орны хөгжилд гүйцэтгэх  үүрэг”  сэдвийн дор  явагдлаа.  Энэ удаагийн уулзалтад намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, НАМЭХ-ийн Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан Д.Одончимэд, Ж.Жадамба, улс төр судлаач  Э.Гэрэлт-Од, С.Мөнхбат, Д.Мягмарсүрэн, Б.Эрдэнэбат, улс төрийн бодлогын ахлах ажилтан Н.Батсүмбэрэл   нар оролцлоо. 

Хэлэлцүүлэгт оролцогчид Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын өнөөгийн байдал, намын зохион байгуулалт ба гишүүнчлэл, санхүүжилт, намын дотоод ардчилалд тулгарч буй бэрхшээл, намын бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадварыг хариуцсан намын зөвлөх статус бүхий Тhink Tank хөтөлбөр боловсруулах тухай болон улс төрийн намуудын өнөөгийн хөгжилд МАН-ын гүйцэтгэсэн үүргийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
 
Улс төр судлаачид цаашдаа “Social house” клуб нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, тогтмол уулзаж байхаар болжээ. Ингэхдээ Монголын улс төрийн түүх, Үндэсний аюулгүй байдал зэрэг тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, түүнээс гарсан үр дүн, дүгнэлтээ олон нийтэд хүргэж байхаар санал нэгдсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Ард түмний индэр” нээлттэй хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй