УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Арвайхээр, Хархорин суманд ажиллалаа. Уг томилолтыг УИХ-ын С.Чинзориг санаачлан ахалж яваа бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарын арваад хүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байна.
УИХ-аас Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийсэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад мэдээлэл өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Мөн ковидын нөхцөл байдал, түүний эсрэг авч байгаа арга хэмжээний үр дүн, их засварын ажил, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.
ЭМЯ-наас амьсгалын аппарат, бусад нэн шаардлагатай багаж хэрэгслийг шийдвэрлэсэн бол Өвөрхангай аймгийн Засаг даргаас 464 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн БОЭТ болон сумдын эмнэлэгт авч өгөхөөр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн барилгын шинэчлэлийн асуудлыг ярьсан ба Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болов. Тус эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд, түргэн тусламжийн машин, Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах санхүүжилтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг хөөцөлдөж шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
| УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.