Шууд Chart

“Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II” төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2021-08-23 16:24:29

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II” төсөл боловсруулах ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилсан Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн урт хугацааны “Эрх зүйн шинэтгэл II” арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх” зорилгоор уг ажлын хэсэг байгуулагдсан.

Тэгвэл ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлсэн “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-т хийсэн дүн шинжилгээнд үндэслэн, олон улсын чиг хандлагад нийцүүлэн, өөрийн улсын онцлогт тохируулан урт хугацаанд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлийг тодорхойлох юм.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам


“Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II” төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй