Шууд Chart

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орлоо

2021-08-24 06:47:57

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 21-22-нд шилжих шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орсон байна.

Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Булганы Орхонд 138.0 мм, Сэлэнгийн Орхонтуулд 129.6 мм, Орхонд 121.4 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэрт 110.8 мм, Цагаан-Үүрт 107.6 мм, Говь-Алтайн Төгрөгт 105.0 мм, Хөвсгөлийн Тариаланд 104.3 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+32 хэм, бусад нутгаар +12...+19 хэм байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...+3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 хэм, бусад нутгаар +3...+10 хэм байв.

Cалхи: Их төлөв секундэд 6-11 метр, 20-22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:  

Хур тунадас18-нд 2.0-3.0мм, 19-нд 0.0 мм, 21-нд 7.0-11.0 мм, 22-нд 0.3-3.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Агаарын температур: Хугацааны эхэн үеэр шөнөдөө +13...+18 хэм, өдөртөө +24...+29 хэм, бусад хугацаанд шөнөдөө +3...+10 хэм, өдөртөө +16…+20 хэм байсан.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орлоо   
Үзсэн: 1778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй