Шууд Chart

Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өрийг барагдуулах тооцоо, судалгаа гаргахыг үүрэг болгов

2021-08-26 14:27:30

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Тодруулбал, төвийн хэсгийн орон сууцны хорооллын өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, тавдугаар хорооны хэрэглэгчдэд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхээс гадна сантехникийн засвар, үйлчилгээний дуудлагыг 24 цагаар хүлээн авдаг. Мөн зөөврийн 28 ус түгээх байр, төвлөрсөн шугаманд холбогдсон ухаалаг есөн ус түгээх байраар ундны усыг гэр хорооллын өрхүүдэд хүргэх үйлчилгээ үзүүлж байна.

Чандмань Налайх ОНӨААТҮГ 2004 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн. Жил ирэх бүр алдагдал нэмэгдэж, 2020 оны байдлаар алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ. Налайх дүүргийн иргэдийн тав тухтай  амьдрах үндэс, нөхцөл болсон цэвэр, бохир ус, нийтийн аж ахуйн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх үүднээс Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-т төлөх 2.854.1 сая төгрөгийн өрийг барагдуулах саналыг энэ үеэр тавьсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва алдагдалд орох болсон шалтгааныг тодрууллаа. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирал Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-аас нэг шоо метр усыг 112 төгрөгөөр авч, 125 төгрөгөөр зардаг. Улс төрийн шалтгааны улмаас үнээ нэмдэггүй, мөн нийтийн үйлчилгээний алдагдалтай салбарыг нуруундаа үүрч ирсэн” гэдгийг танилцууллаа. Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-ын дарга Ц.Төрхүү энэ үеэр “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ыг байгууллагатайгаа нэгтгэх санал гаргасан юм. Хотын дарга тус газарт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байгааг харгалзан үзэж, Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-т төлөх өрийг барагдуулах талаар шаардагдах тооцоо, судалгааг гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.


Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өрийг барагдуулах тооцоо, судалгаа гаргахыг үүрэг болгов  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй