Манай улсад ажиллаж амьдардаг Солонгос иргэдийн нийгэмлэгийнхэн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгалаа. Тус нийгэмлэг нийслэлийн Цагдаагийн газрын халамж үйлчилгээний төв болон Амьдрах ухаан сургалтын төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан телевизор, гурван ширхэг компьютер, 68 хос унтлагын хувцас, витамин амин дэм зэргээр туслалцаа үзүүлсэн байна. Тусламж үзүүлэх арга хэмжээнд НХХЯ-ны сайдын зөвлөх Г.Адъяа, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Энхтуяа болон Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Хо Сон Жуг нарын албаны хүмүүс оролцов.
Солонгосчууд хүүхдүүдэд тусламж үзүүлэв | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.