Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цагдаа нар 18 жилийн өмнө гарсан гэмт хэргийн буруутай этгээдийг илрүүллээ

2021-08-26 16:23:14
Error loading player: No playable sources found

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны 8 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэн 47 настай Б биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгджээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 38 (тухайн үед 20) настай Х хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид ийнхүү 18 жилийн дараа илрүүлжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.

Ташрамд дуулгахад, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 25 жилийн өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн билээ.  


Цагдаа нар 18 жилийн өмнө гарсан гэмт хэргийн буруутай этгээдийг илрүүллээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй