Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-05-21 10:01:14

Уншигч та бүхэндээ тавдугаар сарын 21-ний  өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Сангийн сайдын суудалд С.Одонтуяа, С.Баярцогт, О.Чулуунбат нар горилж байна”, “Ч.Чимэдсүрэн: Алтанбулагт ирэх онд нэг тэрбум долларын худалдаа хийнэ”, “УИХ дахь МАН-ын бүлэг нууцаар хуваагдаж хуралдсан гэв үү”, “Шарын гол компани таван сая долларын санхүүжилт авчээ” гэсэн мэдээлэл, сурвалжлалыг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гурван улсын хил дээрх Эрээнцавын хил, гааль”, “Улаанбадрахын гажигтай төл ураны хайгуул хийгээгүй Төв аймагт ч гарч байна” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Усан оргилууртай төсөл зочид буудлаар дуусчээ”, “Р.Сансармаа: Хүнсний үйлдвэрлэлийн буян гэж байдаг бололтой”, “Ц.Шижир: Газар өмчлүүлэх ажил ирэх сард эхэлнэ” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “ҮАБЗ-ийнхөн танд л санаагаа чилээж байна, Н.Батбаяр сайд аа”, “Газрын хуулийг буцааж татах ёстой гэв”, “ҮХАА-н сайдын суудал МоАХ-ных уу, аль эсвэл Шонхор фракцынх уу”, “Нийслэлээс 110 сая төгрөгөөр байгуулсан нохой устгалын аж ахуйн дүр төрх” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Их хэмжээний мөнгө завшсан гэх “Либерти Партнес”-ийг шалгах сурагтай”, “Х.Тэмүүжин: Дээрээс гэдэг эзэнгүй үгийн ард хууль зөрчиж, хүний эрх эрх чөлөөг гишгэдэг хандлага байна”, “Монгол хэлний тухай хууль хөрсөнд бууж амьдралд хэрэгжих үү”, “Иргэдийн ухамсар муугаас зам засварын ажил удааширч байна” зэрэг мэдээлэл, сурвалжлагыг онцлож байна.
 
“Үндэсний шуудан” сониноос “С.Баярцогтын бас нэгэн сенсаац”, “Улиастайн голын эхийг тусгай хамгаалалтад авчээ”, “Өлзийт хорооллоос
Шувуун фабрик чиглэлийн замыг хаалаа” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сониноос “Бид тэднийг танихгүй харин биднийг...”, “АТГ-аас дайсан үг Д.Амарсайханы аминд хүрсэн үү”, “Ё.Гэрэлчулуун: УИХ зөвшөөрвөл “Баянхошуу”, “7 буудал”-ыг төв болгох ажлыг эхэлнэ”,  “Х.Баттулгын орыг Л.Пүрэвсүрэн залгана гэлцэх болжээ” нэртэй мэдээ, сурвалжлагыг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй