Шууд Chart

МУИС-ийн оюутнууд эрхээ хамгаалахаар жагсаж байна

2014-05-21 10:24:04

Өнөөдөр 09:00 цагт МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны өмнө тайван жагсаалыг зохион байгуулж байна. Тус сургуулийн оюутнууд жагсаал хийнэ гэдгээ өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж өөрсдийн эрх хамгаалахаар сургуульдаа шаардлага хүргүүлэх оюутны хөдөлгөөн байгуулан тэмцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Уг хөдөлгөөний оюутнууд МУИС-ийн захиргаанд бүтцийн өөрчлөлтөө алдаа, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг хүргүүлжээ. Шаардлагыг тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат хүлээн авч, энэ даваа гарагт хариу өгөх байсан боловч Непал улс руу явсан. Мөн А.Галтбаяр захирал БНСУ явсан нь оюутнуудын шаардлагыг үл тоож, асуудлыг сунжруулан цаг хожиж буй үйлдэл гэж оюутнууд үзэж байгаа гэнэ. Мөн оюутнаа сонсдог, хүндэлдэг, тэднийг дэмжиж урамшуулдаг сургуулийн захиргаа байх ёстой гэх шаардлагыг тавьжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МУИС-ийн оюутнууд эрхээ хамгаалахаар жагсаж байна   
Үзсэн: 1667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй