Шууд Chart

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна

2021-08-30 06:44:52

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны наймдугаар сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар болсон. 

Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана.

Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Пфайзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй