ЭМЯ-аас зарласан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор гурван нэр төрлийн нийт 64 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг "Монос фарм трейд" ХХК-аас гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын тоног төхөөрөмж хүлээн авах комисс тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн бүрэн ажиллагааг шалган хүлээн авлаа.
Хүлээн авсан тоног, төхөөрөмжүүд:
1. Нярайн дулаацуулагч-2
2. Нярайн амьсгалын аппарат -1
3. Дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмж -5
Тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар эмнэлгийн 21 мэргэжилтэнд арга зүйн зөвлөмж өгсөн байна.
Нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зарим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.