Шууд Chart

Улаанбаатар хотын Гачуурт тосгон Францын Трелеврн хоттой эгч, дүүгийн харилцаа тогтооно

2021-09-01 15:23:06

Элчин сайд А.Баттөр наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Францын Британи мужийн Трелеверн хотод ажиллалаа.

Элчин сайд А.Баттөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Британи мужийн хэвлэлд ярилцлага өгөв. Мөн тус мужид  ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол, Францын соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Элчин сайд А.Баттөр, Трелеверн хотын дарга К.Яник нарын гаргасан Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хотыг “эгч, дүүгийн харилцаатай хот болгох” саналыг мужийн зөвлөл талархан хүлээн авч, ирэх онд тус хотын төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулахаар тохиролцов.


Улаанбаатар хотын Гачуурт тосгон Францын Трелеврн хоттой эгч, дүүгийн харилцаа тогтооно  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй