Шууд Chart

Б.Мөнхбаатар сайд салбарынхаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа

2021-09-02 15:58:45

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар оролцож, УИХ, Засгийн газраас тус салбарт дэвшүүлж буй бодлого, зорилтууд, түүний хэрэгжилтийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, цар тахлын хүнд нөхцөлд барилга, бүтээн байгуулалтыг хэрхэн дэмжих, юунд анхаарч байгаа талаараа танилцуулсан. 

Барилгын компаниуд, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн цахимаар оролцсон уулзалтаар оролцогчид тулгамдсан асуудлаа шийдэх, гарц хайх, бүтээлч санаачилга, оновчтой шийдлүүдээ хэлэлцэж байна.

Тухайлбал, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, үндэслэлийг хянаж зохицуулах, цар тахлын үед хэрхэн ажиллах, хохирол багатай даван туулах хуулийн төсөл боловсруулах, ажлын байрыг  хадгалах асуудалд санал солилцов.

Мөн барилгын арматур үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөөсөнцрийн түүхий эдийн импортод учирч байгаа саад бэрхшээлийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэх, барилгын салбарын ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг ч зарим төлөөлөл илэрхийлсэн юм.  

Ийнхүү Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уулзалтын үр дүнд барилгын салбарынхан харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тогтлоо.

Барилга, хот байгуулалтын яам


Б.Мөнхбаатар сайд салбарынхаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй