Шууд Chart

Орон нутаг дахь коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов

2021-09-02 17:58:59

Эрүүл мэндийн яамнаас орон нутагт халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал зохион байгуулав. Тус хуралд Нийтийн эрүүл мэндийн тусламж, бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, Эмнэлгийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн нар болон орон нутгийн мэргэжилтнүүд оролцов.

Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа илтгэл тавьж улсын хэмжээний нөхцөл байдлын талаар танилцуулав. Үүний дараа Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Ховд, Увс аймгууд нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж цаашид авах хариу арга хэмжээний талаар танилцуулав. Хурлын төгсгөлд цаашид хийх ажлын чиглэлийг ЭМЯ-ны НЭМТБХЗГ, ХӨСҮТ, ГХЭМУА-ны тандалтын баг хэлэлцэв. байна. Өнгөрсөн хоногт 2570  хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн хяналтаас гарав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Орон нутаг дахь коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй