Шууд Chart

Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгынх болгон барьж байна

2021-09-02 18:07:32

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрэн байгууламжийг өнгөрсөн зургадугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас сэтэлсэн. Үүнээс үүдэн буцаж эргэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Үндсэн гүүрний ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан уг гүүрийг байнгын болгох хүсэлтийг иргэд олон удаа өгчээ. Тэдний хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар гүүр барих ажлын явц 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1.5 метрийн диаметртэй шон суурийг 20 метрийн гүнд суулгаж, дам нуруу бэлтгэж буй аж.


Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгынх болгон барьж байна  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй