Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Орхон голын дагуух Ачуут, Зүүнтүрүү, Хангай нурууны арын Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ.
Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см харин Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 5-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.