Шууд Chart

Монголын “Сахиусан дара эх” судар дэлхийн өвд бүртгэгджээ

2014-05-21 16:12:02

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүс нутгийн өвд Монголын “Сахиусан дара эх” судар бүртгэгджээ. БНХАУ-ын Гуанжу хотод энэ сарын 13-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн VI ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсэн байна. Үүний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан Дара эх” бүтээл багтжээ. “Сахиусан дара эх” нь XX зууны эхэн үед Гандантэгчэнлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэр танги данбо гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм. Тус бүтээлийг хэдэн онд туурвисныг тогтоох боломжгүй. Жижиг, содон энэхүү бүтээлийг 100 орчим жилийн настай гэж судлаачид үздэг ажээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Монголын “Сахиусан дара эх” судар дэлхийн өвд бүртгэгджээ  
Үзсэн: 2870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-21 16:36
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй