Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.22/

2014-05-22 07:37:43

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 22. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 23. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Авахуй. Наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол зөрчилтэй өдөр. Үдээс өмнө та баяр баясгалантай байна. Энэ үед мэргэжлийн асуудлуудаа шийдэх гэр бүлээ батлуулах зэрэгт сайн. Харин үдээс хойш хүүхдүүдээс болж таны сэтгэлийг зовоосон асуудал гарч ирнэ. Хүүхдийнхээ сургалт хүмүүжилд бага гэлтгүй анхаарал тавьж бай.
 

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Чухал асуудал шийдэх томоохон эд зүйл худалдах худалдан авах гэр бүл болоход ээлтэй өдөр. Өөрийн ажил хэргээ үр ашигтай төлөвлөх хүчээ зөв хуваарилах таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Хурц ухаан гайхамшигтай хөгжсөн оюун билэг зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно.


 

Ихрийн орд (5/21-6/21): Өнөөдөр ихрийнхэнд амьдралынхаа саад бэрхшээлтэй нөхцөл байдалыг цэгцлэх боломж гарч байна. Сайн найзууд чинь танд туслах болно. Та биө даасан биш гэдгээ сана. Шинэ хайр дурлал таны бүтээлч байдалд оч хаян таны зүрхэнд юу болж байгааг цаасан дээр буулгахад хүргэнэ. Ухаанаа гаргаж сайн бод.



Мэлхийн орд (6/22-7/22):  Туйлбаргүй өдөр. Ажил дээр тааламжтай өөрчлөлт гарах төлөвтэй. Санаачлагыг гартаа ав. Шийдэмгий, ажил хэрэгч байж ямар ч зүйл тохиолдсон буцах зам байхгүй гэдгийг ухамсарла. Удирдлагадаа хүндэтгэлгүй хандсан өчүүхэн төдий хандлага эсвэл хэвшиж тогтсон дүрэм, журам, уламжлалыг өөрчлөх гэсэн хүсэл дарга болон ойр дотны хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Үдшийг найз нөхөд, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй.
 

Арслангийн орд (7/23-8/22): Хоёрдмол өдөр. Таны нөхөр танаас тусламж хүсч болох юм. Хэдийгээр та өөр төлөвлөгөөтэй байсан ч дэмжлэг үзүүлэхдээ өгөөмөр бай. Дандаа хамгийн том, хамгийн сайхныг нь авах албагүй шүү дээ. Заримдаа ч болов өөрийнхөө санхүүд тохирсон жижиг зүйлсийг худалдан авч болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажил мэргэжилтэй холбоотойгоор бүтээлч чадвар дээшилнэ. Хайрттайгаа маргалдаж болзошгүй.
 

Охины орд (8/23-9/22): Хянуур өдөр. Тэмцээн уралдаан нь таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Нууцлаг компани нэгдлүүдэд зориулсан төлөвлөгөө олон цагийн ажил, судалгаа,шаардах бололтой. Та бүх үйл ажиллагаанд өө хэлэхийн аргагүй гэдгээ нягтлахыг зөвлөе. Найздаа зээлүүлсэн мөнгө гомдолын эх үүсвэр болох бололтой. Өршөөл бол асуудлыг шийдэх хамгийн том эерэг арга юм.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Зохион байгуулалт бүхий өдөр. Өглөө бүр огт сонирхолгүй сэтгэл догдлуулам ажилд явдаггүй жинлүүрүүд энэ байдлаа эргэн нэг харах хэрэгтэй болсон байна. Үнэхээр өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол энэ амтгүй зүйл дээр бага зэргийн давс нэмэх зорилгоор олон төрлийн сонирхолтой зүйлүүдийг төлөвлөгөөндөө оруулах юмуу ажил чинь таалагдахгүй байгаа бол ажлаа солих талаар бодож эхэл. Гэвч энэ байдалдаа няхуур хандан бүтээлч байдлаар сэтгээрэй.
 

Хилэнцийн орд (10/23-11/21): Бүхнийг уучлах өнгөрсөнөө эргэцүүлэн бодох алдаагаа хүлээн зөвшөөрөх өдөр. Ашигтай санал ирж магадгүй. Түүнийг сайтар бодож хүлээн ав. Томоохон наймаа арилжаа хийхээс өмнө бүх эрсдэлээ тооцож үз. Эрсдэлгүй наймаа гэж бараг үгүй. Өөрийн үүрэг даалгаварыг биелүүлэхдээ маш анхааралтай ханд.

 

Нумын орд (11/22-12/21):  Таагүй өдөр. Таны сэтгэл хөдлөл одоо эрүүл мэндэд нөлөөлж байна. Хэрвээ та уйлмаар байвал уйл. Энэ нь таны дархлалын системд сайн. Заримдаа өөрийгөө хуурах амархан байж магадгүй, ялангуяа хэрвээ та ялахын тулд сэтгэлээ хуурахыг зөвшөөрч байвал зарим таагүй баримтуудыг бүү хүлээн зөвшөөр. Эс тэгвээс нөхцөл байдлыг хүндрүүлнэ.

 

Матрын орд (12/22-1/19): Идэвхтэй бүтээлч өдөр. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээнэ. Энэ өдөр удирдлагатайгаа эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэйгээ ажил хэргийн уулзалт зохион байгуулвал аз жаргал таныг дагалдана.

 

Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр нийгмийн бодлогыг шийдвэрлэхэд чиглүүр нь тус болно. Эмх цэгцтэй, ажил хэрэгч байдал нь ихэнх хүмүүсийн итгэлийг олоход хүргэнэ. Мөнгөн шагнал болон бэлэг авч болзошгүй. Сэтгэлээсээ өгсөн бэлэг болон магтаалыг хүлээж аваарай. Бага зэргийн танилуудынхаа дунд анхааралтай байгаарай.

 

Загасны орд (2/19-3/20): Туйлбаргүй өдөр. Ажил дээрээ бага зэрэг гонсгор байж магадгүй. Өөрийн сонголтуудаа хар. Таны урт хугацааны зорилго болон чин хүслээ харьцуулан бод. Хэрэв хоорондоо зохицолдохгүй бол өөрийн үнэт зүйл, тэргүүний зүйлсдээ анхаар. Өөрчлөлт хийхэд бэлэн бай. Өөрийн өдөр тутмын ажилдаа сэтгэл дундуур байх нь таны эрүүл мэндэд нөлөөлнө.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.05.22/  
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй