Монгол Улсаас Индонези Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын нийслэл Жакарта хотын Мега Кунинган дүүргийн захиргаатай яриа хэлцэл хийж улсынхаа төрийн далбааг дүүргийн гол ёслолын хаалганы дэргэд өдөр бүр мандуулж байхаар тохирч энэ сарын 19-ний өглөөний 10.00 цагт албан ёсоор нээлтээ хийв. Монгол Улсаас Индонези улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч бөгөөд АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж Мега Кунинган дүүргийн албаны хүмүүсийн хамт Монголынхоо алтан соёмбот далбааг өргөн мандуулав.
Зүүн Өмнөд Азийн хамгийн том орон, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар байрладаг Индонезийн нийслэл Жакарта хотын Мега Кунинган дүүрэгт дэлхийн 20 орчим орны ЭСЯ байрладаг бөгөөд Монгол Улсын ЭСЯ өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд тус дүүргийн “Ийст” цамхагт шинээр байгуулагдсан. Монголын төрийн далбаа ийнхүү Жакарта хотод Индонези, Хятад, Тайланд, Бруней, Дани, Норвеги, Финланд, Швед, Катар, Кувэйтийн төрийн далбаатай зэрэгцэн өглөө нар мандахаас орой нар жаргах хооронд тогтмол манддаг боллоо.
Монголын төрийн далбаа Жакарта хотод тогтмол манддаг боллоо | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.