![](/uploads/202109/news/thumb/7edc087500c4cf3f6fb19d78cea386da_x3.jpg)
Японы Кокүгикан ордонд сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт болжээ. Үүнд таван бөх эрүүл мэндийн үзлэгт орсны нэг нь 2020 оны оюутны ёкозүна Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр байв. Тэрээр Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна цол хүртсэн бөх юм. Анхных нь 2016 оны ёкозүна Баасансүрэнгийн Төрболд буюу Миторюү билээ. Оюутны ёкозүна бөх мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй.
П.Дэлгэрбаяр Болгарын Котоошюүгийн удирддаг Нарүто дэвжээнд элсээд байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнээс мэргэжилд барилдаж эхэлнэ.
Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод хүч үзнэ | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.