Шууд Chart

МУИС-ийн оюутнуудын шаардлагыг Л.Гантөмөр сайд хүлээн авчээ

2014-05-22 09:32:39

МУИС-ийн оюутнууд өчигдөр сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй гэж үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны өмнө тайван жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд 105 гаруй оюутан жагссан байна.  
 
Уг хөдөлгөөний оюутнууд МУИС-ийн захиргаанд бүтцийн өөрчлөлтөө алдаа, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг хүргүүлжээ.  
 
Мөн жагсаал зохион байгуулагч оюутнууд Боловсрол шинжлэх ухааны яаманд очиж, шаардлагаа сайд Л.Гантөмөрт гардуулан өгсөн байна.  Харин Л.Гантөмөр сайд МУИС-ийн оюутнуудын шаардлагыг хүлээн авч дараа долоо хоногийн даваа гарагт сайд болон МУИС-ийн ерөнхий захирал А.Галтбаяр, оюутнуудын төлөөллөөс оролцсон гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр болсон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МУИС-ийн оюутнуудын шаардлагыг Л.Гантөмөр сайд хүлээн авчээ   
Үзсэн: 1752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй