Шууд Chart

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

2021-09-07 14:15:34

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна.

Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс үнэтэй санал, зөвлөмж хуваалцав.  Тус хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зохицуулагч Др. Эда Моадсири, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зөвлөх Др. И Жон-юн нар оролцож Др. Эда Моадсири “Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулж, бэхжүүлэх нь” сэдвээр илтэл хэлэлцэв.
 

 
Монгол Улсын хүн амын 24.2 хувь (эрэгтэй-43.7%, эмэгтэй-5%) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8 хувь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 (22.6%) нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна. Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг Эрүүл мэндийн яамнаас манлайлан хийж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй