Шууд Chart

Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ

2014-05-22 10:25:48

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон хоёр хөршийн тэргүүнүүдтэй уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон.  Тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирэх юм. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван, тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлыг даргалсан. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр ОХУ ерөнхийлөгч Путинтэй уулзсан бөгөөд ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд энэ ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийлсэн. Санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг хариу урилаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй