
3, 4 дүгээр хороолол-Зайсан чиглэлийн 43 номерын автобус өнөө өглөө зорчигч тээвэрлэж яваад шон мөргөжээ. Осол 120-ийн автобусны буудлын ойролцоо есөн цаг өнгөрөөд гарсан гэж эх сурвалж өгүүллээ. Автобус шонг баруун талаараа хүчтэй мөргөсөн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Гэсэн ч автобусаар зорчиж явсан хүмүүс Петровисийн шатахуун түгээх станц осол гарсан газарт ойрхон байсанд багагүй сандарчээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Автобус шон мөргөсөн осол гарлаа | ||
Үзсэн: 2702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.