Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой уулзав

2021-09-09 10:48:40

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд хийх нь чухал гэж талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр талууд хоёр талын, хамтын ажиллагааны бусад асуудал болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны яам


УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой уулзав  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй