Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн Бага хурлын хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

2021-09-09 12:48:18

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болж буй Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын хүрээнд энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан

Тэрбээр “КОВИД-19-ийн шинжилгээ, эмчилгээ, вакцины хөгжил, үйлдвэрлэл, тэгш хүртээмжийг бий болгоход КОВАКС механизм чухал хувь нэмэр оруулж байгаа нь олон талт хамтын ажиллагаа үр дүнгээ өгч буйн тод жишээ гэдгийг онцлов. Түүнчлэн КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл ужиграх тусам эдгээр сорилтыг улс орнууд дан ганцаар даван туулах боломжгүй болох тул олон талт механизмаар дамжуулан нэгдсэн шийдэл олохын төлөө нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Бага хуралд 110 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дээрх хэлэлцүүлэгт ОХУ, БНСУ, Япон, Энэтхэг, Афганистан, Монтенегро зэрэг 15 орны парламентын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Мөн өдөр болсон “Цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэхэд цогц зохицуулалт хийх шаардлага” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцлоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн Бага хурлын хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй