Шууд Chart

Америкчуудын шүтээн Сандра Баллок

2014-05-22 11:13:57

Америкчууд түүнд хайртай байх маш олон шалтгаан бий. Түүнийг New Orleans-ын ахлах сургуулийн сурагчдад илтгэл тавихад оюутнуудын сэтгэл маш их хөдөлж нижгэнэсэн алга ташилт бэлэглэж байсан юм. Тэрбээр хэлэхдээ “Юм бүхнээс айдгаа зогсоо, учир нь би ч гэсэн ямар нэгэн юм болоогүй байхад л санаа зовдог байсан” гэжээ. Энэ гайхалтай эмэгтэйн ажил хөдөлмөр, амьдралаа эрс өөрчилсөн нэг жишээ энэ юм. Баллок жүжигчний мэргэжлээрээ 1990-ээд оноос эхлэн ажилласан бөгөөд энэ үеэс л од болон гялалзсан юм.

1992 онд БаллокLove Potion” инээдмийн киноны зураг авалтын үеэр
 
1996 он: "In Love and War” кинонд Agnes fon Kurowsky-н дүрийг бүтээжээ.
 
1998 он: "Hope Floats” кионд ганц бие ээжийн дүрийг бүтээсэн байна.
 
1999 он:"Forces of Nature" кинонд Баллок жүжигчин Бэн Аффектэй хамтран тогложээ.
 
2000 он: “28 days кинонд тоглосон нь түүнээс жүжигчнийх нь ур чадварыг маш ихээр шаарджээ.
 
Тэрбээр энэ мэтчилэн маш олон кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн бөгөөд 2010 онд болсон 82 дахь Академи авардсаас шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх шагналыг хүртсэн юм.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Америкчуудын шүтээн Сандра Баллок  
Үзсэн: 2506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй