![](/uploads/202109/news/thumb/f5efac33c3f8569c8fcdfb7d94c4a864_x3.jpg)
Есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Хэрлэн, Туул, Завхан, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Онги, Буянт, Улз, Хэрлэн, Онон, Ерөө зэрэг голууд үерийн түвшинг 5-90 см давсан байдалтай байна.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 15-65 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.