![](/uploads/202109/news/thumb/bd14298933e03f1c653901baa6e4a82f_x3.jpg)
-2021 оны 09 дугаар сарын 06-ны 08 цагаас 09 дүгээр сарын 13-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм-
Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн амгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Дорнодын Баяндунд 51.0мм, Ононд 43.8 мм, Дашбалбарт 42.1 мм, Хэнтийн Дадалд 38.1 мм, Норовлинд 32.9 мм, Дорнодын Эрээнцавд 28.4 мм, Баян-Адрагад 26.0 мм, Гурванзагалд 21.5 мм, Халхголд 17.5 мм, бусад хэсгээр 0.0-17.4 мм орсон байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 хэм, бусад нутгаар +23...+28 хэм байв.
Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрсэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 хэм, бусад нутгаар +2...+8 хэм байв.
Cалхи: Их төлөв секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Хур тунадас: 06-нд 0-2.0 мм, 08, 10-нд 0.0 мм, 11-нд 4.0-5.0 мм, 12-нд 0.6-0.9 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүл үеэр сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3 хэм, бусад хэсгээр 0...+5 хэм, өдөртөө +11…+16 хэм, бусад хугацаанд шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +16...+21 хэм байсан байна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв.
Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар дулаарчээ | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.