Шууд Chart

“Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь” номын нээлт боллоо

2021-09-13 17:50:59

Монгол Улсын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээсэн "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогтоо, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар,  Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн,  ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, ЦЕГ-ын Төв архивын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батмөнх, ТЦА-ны дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат,  Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар,  ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд болон бусад албаныхан оролцсон бөгөөд энэ үеэр эрдэмтэн судлаачдад шинэ номын дээжийг гардуулан өглөө.


“Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь” номын нээлт боллоо  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй