Ажилласан жил, тэтвэврийн шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ иргэд ирэх сарын 1-ний дотор өгөх боломжтой. Хүсэлтээ гаргаж амжаагүй иргэд заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхгүй бол хугацааг дахин сунгахгүй юм байна. Иргэд хүсэлтээ харьяа Нийгмийн даатгалын хэлтэст гаргана.
Ингэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч ирэх ёстой юм байна.
Мөн ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй бол иргэний үнэмлэх түүний хуулбар, хамгийн сүүлд сурч төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, түүний хуулбар /1990-2000 онд хамаарах диплом, гэрчилгээний хуулбар/ цэргийн батлах түүний хуулбар зэрэг баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай.

Ажилласан жил нөхөн тооцох хүсэлт авах хугацаа удахгүй дуусна | ||
Үзсэн: 2296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.