Шууд Chart

“Радио Монголд” эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна

2014-05-22 17:12:07

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой болон радио өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ, Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургууль, Мэдээлэл, харилцаа холбоо ба холбоочин түүх судлалын төв хамтран “Радио Монголд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. 

Хурлыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир нар нээж үг хэлсэн бөгөөд тус салбарынхан Радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн анхны он жилүүдийг дурсаж, Радио өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого, чиглэл, сүлжээний өнөөгийн байдал, бэрхшээл шийдэл, давтамжийн зохицуулалт, хяналт, радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх хувилбарууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн техник технологийн шинэчлэл, Хиймэл дагуулын сүлжээгээр радио өргөн нэвтрүүлэг дамжуулах, Тоон радиогийн зохицуулалт, техникийн шийдэл зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.
 
“Радио Монголд” эрдэм шинжилгээний бага хуралд “Радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн он жилүүд”, “Радио өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого”, “Радио давтамжийн зохицуулалт хяналт” зэрэг арав гаруй илтгэл тавигдаж, мэргэжлийн хүрээнийхэн санал бодлоо солилцох юм.
 
Эрдэм шинжилгээний бага хурлаас гарсан санал зөвлөмжийг тус салбарынхан ажил хэрэг болгон ажиллана гэж зохион байгуулагчдын зүгээс онцлож байлаа.
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Радио Монголд” эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна  
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй