Шууд Chart

"Чингис" бондоос хэрэгжсэн шилдэг таван төслийг шалгаруулав

2014-05-22 17:35:07

Засгийн газраас баталсан Монгол Улсын хөгжилд хаягласан томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан Хөгжлийн банк эдүгээ гурван жилийн нүүр үзээд байна. Анх 2012 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын дунд хугацааны бонд гаргаж мөн оны сүүлчээр Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам. долларын Чингис бондын зарцуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан олгож буй юм. Тэгвэл өнөөдөр тус банк "Чингис" бонд болон өөрийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдээс шилдэг таван төслийг шалгаруулж олон нийтэд зарлалаа. 

Шилдэг таван төслөөр Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар  өргөтгөх төсөл, “Багануур” ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөл, МИАТ ХК-ийн “Боинг 767-300ER” агаарын хөлгийн санхүүжилтийн төсөл, “Түмэнсүйх” ХХК-ийн Өвлийн хүлэмжийн аж ахуйн төсөл, Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замын төслийг нэрлэсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Чингис" бондоос хэрэгжсэн шилдэг таван төслийг шалгаруулав  
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй