![](/uploads/202109/news/thumb/b1f2f8aeb53a2eef60b74b6adb476aa7_x3.jpg)
ОХУ-ын нийслэл Москва хотод боксын Армийн ДАШТ энэ сарын 19-25-ны хооронд болж байна. 58 дахь удаагийн тэмцээнд 36 орны 462 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас найман ширэн бээлийтэн тулалдаж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга, Ж.Отгонбаярын удирдлага дор эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д С.Жавхланбаяр нар оролцож байгаа билээ.
Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д Г.Бадмаараг нар өрсөлдөж байна.
Тус тэмцээнийг AIBA-гийн гурван одтой шүүгч, гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав урилгаар дэнсэлж буй.
Москвад болж буй Армийн ДАШТ-д манай улсаас найман ширэн бээлийтэн тулалдаж байна | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.