Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадтай хамтран олон улсын стандартад нийцсэн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ЦТЭ, Интермед эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн албаны дарга нартай уулзаж, үйл ажиллагааны чиглэлүүд болон онцлох зорилт, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шинэчлэн боловсруулах үлгэрчилсэн дүрмийн талаар санал солилцов.
Дээрх ажлын үр дүнд эрүүл мэндийн байгууллагын эм зүйн албаны үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын жишиг бүхий зохион байгуулалт, менежментийг нэвтрүүлэхэд эмнэлзүйн эм зүйчдийн оролцоог нэмэгдүүлснээр үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх ач холбогдолтой юм.
Төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадын төлөөлөлтэй уулзлаа | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.