Шууд Chart

Төв замын автобусны буудлуудад өөрчлөлт орлоо

2014-05-23 09:29:01

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зогсоолын давхацлыг арилгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд талбайд шинээр гаргасан автобусны буудалд зогсооно.

Мөн Баруун  дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг  хуучин зогсоолыг шинэчилсэн бол  Баруун дөрвөн замаар 3, 4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаар  эргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчлэхээр боллоо.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Төв замын автобусны буудлуудад өөрчлөлт орлоо  
Үзсэн: 1977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй