Шууд Chart

Олимпийн гудамжны уулзваруудыг түр хааж, ус зайлуулах шугамын ажил хийнэ

2014-05-23 09:31:41

Олилмпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийж буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд Элчингийн гудамжны уулзварыг энэ сарын 23-24-нд шилжих шөнө, Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг энэ сарын 24-25-нд шилжих шөнө,  Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг тавдугаар сарын 25-26-нд шилжих шөнө тус тус хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Олимпийн гудамж бол Гадаад харилцааны яамнаас Хүүхдийн паркийн зүүн талаар Замын Цагдаагийн газрын уулзвар хүрэх нэг км авто зам юм. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Олимпийн гудамжны уулзваруудыг түр хааж, ус зайлуулах шугамын ажил хийнэ  
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй