Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Шapын гол" компани Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Уг санхүүжилт нь "Шарын гол" -ын хяналтын хувьцаа эзэмшигч болох "Firebird Management" компанийн салбар хөрөнгө оруулалтын сан "ШГ Инвестмент" компанитай байгуулсан гэрээний дагуу хөрвөх зээл хэлбэрээр олгогдох юм.
"Шapын гол" компани уг хөрвөх зээлийг уурхайн эргэлтийн хөрөнгө болгон ашиглаж, техник технологийн шинэчлэлүүдийг хийснээр үйлдвэрлэлийг жилд 2.5 сая тоннд хүргэнэ гэж тооцоолоод байгаа аж.
Дашрамд дурдахад, тус компани нь өнгөрсөн онд жилийн нүүрс олборлолтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээр нүүрсний механик чулуулгийн хольцыг салган, тусгай аргаар боловсруулах үйлдвэрийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм.
"Шapын гол" компани жилд 2.5 сая тонн нүүрс олборлоно | ||
Үзсэн: 2033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.