Шууд Chart

Ах дүү нар медалийн болзол хангалаа

2021-09-24 10:36:52

Москва хотноо болж буй Армийн боксын ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Орон нутгийн цагаар өчигдөр тэмцээний тав дахь өдрийн тулаанууд боллоо.

Эмэгтэй -57 кг-д хүч үзэж буй Т.Болортуул мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн -52 кг-ын тамирчин Х.Энхмандах хүрэл медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадаг ялсан бол түүний ах -56 кг-ын тамирчин Х.Энх-Амар Замби Улсын тамирчин Эверисто Муленког ялж, хүрэл медалийн болзол хангажээ.

Дашрамд дурдахад, Т.Болортуул нь Х.Энх-Амарын эхнэр юм. Ийнхүү нэг гэр бүлийн гурван тамирчин медалийн болзол хангалаа. Т.Болортуул есдүгээр сарын 26-нд аваргын төлөө тулалдах бол Х.Энх-Амар, Х.Энхмандах нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ах дүү нар медалийн болзол хангалаа   
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй