Энэ сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар буурчээ.
Махны дундаж үнэ: Үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 5-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7630 төгрөг, үхрийн /ястай/ мах 8625 төгрөг, үхрийн цул мах 10665 төгрөг, адууны мах 6710 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас 2.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.3 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.6 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Харин элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 8.6 хувь, байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 0.5 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ 3.9 хувиар буурч, луувангийн үнэ 7.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 4.3 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.8 хувь, задгай сүүний үнэ 3.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувиар буурлаа.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Махны үнэ өөрчлөлтгүй байна | ||
Үзсэн: 2058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.