Шууд Chart

Дөрвөн хос гэрлэлтээ батлуулжээ

2021-09-24 13:14:43

Төв аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, урианы жилийн ажлын хүрээнд “Гэрлэлт батлах” ёслолын ажиллагааг Иргэний бүртгэлийн ажилтан Б.Долгор, Соёлын төвийн хамт олон зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээ нь залуу хосуудын гэр бүлийн үнэ цэнийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, улмаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлах, хуримын уламжлалт зан үйлийг залуу хойч үед таниулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр сумын зохион байгуулсан уг арга хэмжээнд дөрвөн залуу хос гэрлэлтээ батлуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дөрвөн хос гэрлэлтээ батлуулжээ  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй