Шууд Chart

Орон нутгуудад цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ

2014-05-23 11:38:22

Эрчим хүч дулааны эх үүсвэр нэн шаардлагатай байгаа зарим аймагт нэмж дулааны станц, шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа “Монголын эрчим хүч 2014” олон улсын хурлын үеэр боллоо.

Уг ажлын хүрээнд  нийт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх бөгөөд аймагт тус бүрт  гурав орчим тэрбум төгрөг хуваарилагдаж байна.
 
Төслийн хөрөнгө оруулагчдаар Эх голомтын илч, Агро Алтай импекс, Мандал голомт, Энергосервис, Шинэ Ази групп, Энерготех сервис, Энержи стар, Хасумегаватт зэрэг дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллах юм.
 
Манай улс эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тусгасан.  Энэ хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дулааны эрчим хүчний эх үүсгүүрийг барьж бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд чөлөөтэй худалдах, экспортлохыг дэмжин ажиллахаа салбарын яамнаас мэдэгдээд байгаа.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Орон нутгуудад цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ   
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-05-23 12:44
ТААТАЙ МЭДЭЭ БАЙНА. ЦАХИЛГААНААР ДУЛААНЫ АСУУДЛАА ШИЙДВЭЛ БАГА Ч ГЭСЭН УТААНААС АНГИЖИРНА ДАА!!!!!!!!!!!!!!!!!!111

Бидэнтэй нэгдээрэй